Thursday, December 16, 2010

байгалийн түүхийн музей

Үлэг гүрвэл


Үлэг гүрвэл
Америкийн Үндэсний Түүхийн Музей дахь тиранозавр ба апатозаврын араг яс


Үлэг гүрвэл буюу динозавр нь Триасын галавт (230 сая жилийн өмнө) мөлхөгчдийн ангиас салбарлан, Мезозойн галавт хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн амьтдын ерөнхий нэр болно. Үлэг гүрвэлүүдийн ихэнх нь Цэрдийн галавын (65 сая жилийн өмнө) сүүлчээр мөхсөн боловч үлэг гүрвэлээс салбарлан хөгжсөн шувууны ангийн амьтад одоо болтол бий. Үлэг гүрвэл гэдэг ангилалд газар дээр амьдардаг амьтдыг л оруулдаг бөгөөд усанд, агаарт амьдардаг амьтдыг нь өөр ангилалд оруулдаг.
1842 онд Сэр Ричард Оуэн грек хэлний үлэг гүрвэл гэсэн утга бүхий δεινός + σαῦρος гэсэн үгнээс динозавр гэдэг нэршлийг бий болгож анх ашигласан байна.

No comments:

Post a Comment