Thursday, December 23, 2010

Монголын музей

Монголын музей  
Зуны дэлгэр цагаар манай улсад ирэх жуулчдын тоо эрс нэмэгддэг. БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар өнгөрсөн сард 45 мянга гаруй жуулчин Монголд ирсэн гэсэн тоо гарчээ. Манай улсад ирсэн жуулчид ихэвчлэн хөдөөгийн үзэсгэлэнт байгальд аялах сонирхолтой байдаг ч нийслэл хотноо үзэх зүйл ч багагүй бий. Эдгээрээс хамгийн их сонирхдог нь музей юм. Нийслэл хотноо нийт 36 музей байдаг бөгөөд үүнээс 12 нь төрийн мэдлийнх юм. Эдгээрээс монголын төдийгүй төв азийн байгалийн түүхийг өгүүлсэн Байгалийн түүхийн музей,Монгол үндэсний угсаа гарвал,соёл уламжлал,ёс заншлын тухай арвин баялаг үзмэртэй Үндэсний түүхийн музей,шарын шашны түүх, ёс, уламжлалыг бүрэн харж болох  Чойжин ламын сүм музей,эрт эдүгээгээс эхлээд өнөө цагийн монголын урчууд, уранбарималч, уран зураачдын сонгомол бүтээлийн дээж хадгалагдан буй Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монгол сүүлчийн богд,1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний манлайлагчдын нэг, хэмжээгүй эрхэт эзэн хаан агсан Богд хааны ордон музей гадаадынхны сонирхлыг ихээхэн татдаг юм.

No comments:

Post a Comment