Thursday, December 23, 2010

Байгалийн түүхийн музей

Байгалийн түүхийн музей шүү дээ” Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах


Саяхан даа хүүгээ дагуулаад хөгжин ургаж буй бяцхан тархинд нь бага ч болов шинэ сонин нэмэх гэж байгалийн түүхийн музейг зорилоо. Яахав гаднаасаа бол музей юм. Үүдэн дээр 2500 төгрөг хураалаа. Харуулын залуу баруун гар тийшээ эргээд яв гэж байна. Энэ залуу харуул юм уу тайлбарлагч юм уу? Харамсалтай нь надаас 2500 төгрөг авахаа л бодсон музейн ажилтан үүнд хариулсангүй. Манайхан хүнээс мөнгө авч байж инээж хөхрөн тэвэрдэггүй юмаа гэхэд аятайхан мишээчих сэтгэлгүй “дуракууд”.

Гадагшаа дотогшоо явж янз бүрийн Ланд лэндэд орж чадахгүй бид нар л тийшээ нь хүүхэд шуухдаа чирэн бөөн юм болон байж төлбөр төлснөөр, тэд хүүхэд шуухдаа тэжээж байгаа гэдгээ ойлгохгүй юмаа. Манай энэ янз бүрийн ардчилал, хүний эрх, авилгал, тэнэмэл хүүхэд багасгах, засаглалыг сайжруулах нэртэй төслүүдийн оронд хэрэглэгчтэй харилцах төсөл хэрэгжүүлвэл ээ дээ энэ улс орон ямар өнгөлөг, ямар гэрэл гэгээтэй харагдах бол. Тэгтэй тэргүй авилгачид хусахаас хойш ядаж инээж байгаад хусдаг болговол улс орон гоё болно доо. Тэгэхгүй бол тэд эрийн сайндаа томорч, тоолдог хэдэн цаастай болчихсон юм шиг биднийг ярвайн харж загнадаг учир ийн бодов. Хөөрхий над руу инээмсэглээгүй тэр тасалбар борлуулагч авгайд би юм санаагүй ээ. Ажилчиддаа аятайхан ч түшлэгтэй сандал аваад тавьчих сэхээгүй тэр даргыг нь л өрөвдлөө. Өөрөө өдрийн хэдхэн цагт ямар том диван шиг сандал дээр “хэвтдэг” бол? Тэгтэй тэргүй хөөрхий тэр авгай инээх гээд ярвайх болно биз.

За цааш зүглэтэл, бурхан минь энэ чинь юун амбаар вэ? Гэсэн асуулт өөрийн эрхгүй амнаас унав. Өөрөө мэдэлгүй чангаар хэлчихэж. Хажууханд явсан нөхөр намайг хөдөөнийх гэж бодсон бололтой, энэ чинь байгалийн түүхийн музей шүү дээ гэж байна.

Больж үз. Үс, арьс, хайрс нь халцарсаныг нуух гээд албаар цэнхэр ногоон бүдэг гэрлээр “шүршсэн”, муухан дэлгүүрийн лангуунаас долоон дор шилэн, хөнгөн цагаан /одоо ийм хаалт хийлгэе гэвэл 100 айлын бацаанууд намайг доромжиллоо гэх биз/ хаалтнууд, солонгосоос бэлэглэсэн гэх “пиавран” далайн амьтад /бараг зах дээр тэрнээс гоё тоглоомнууд байгаа даа/, цаашлаад хаана юу яагаад багаа нь мэдэгдэхгүй, учир начир нь олдохгүй байрлалууд. Жишээ нь: баахан загас үзэж явтал хаалганы дэргэд хөвчийн бор гав ганцаархнаа шилэн хаалтны цаана зогсож байна гээд л бодчих. динозаврын заалны үүдэн дээр зээр гөрөөс бас нэг шувуу мэдэхгүй ээ баахан хэрэм ч нэг бутан дээр ч байх шиг. Нэртэйгээр нь тэр баавгайгаа Америкийн годзилла баавгай болгоод аманд нь загас зуулгачихгүй. Шал нь эрт өлгийн эд зүйлд тооцогдохоор өнгө нь мэдэгдэхгүй болчихсон хулдаас. Анх өнгө өнгийн байсан юм шигээ. Би нэг зүйлийг маш их гайхаад л...

Энэ гадагшаа авч явж үзүүлээд хэдэн доллар олдог үлэг гүрвэлийн үлдэгдлүүд /тарбозавр, ноцолдож байгаад үхсэн хоёр гүрвэл гэх мэт/ уг нь түүхэн дурсгал, бүр маш ховор дурсгал мөн байлтай. Тодорхой температур, чийг гэх мэтээр хадгалах горимтой баймаар...Тэр “ажиллаж” олсон мөнгөөр нь арай орчин үеийн вакуум аквариум /вакуумдах гэж скотчидсон биш шүү/ аваад өгөхгүй юмаа. Цонхнууд нь онгорхой. Салхи үлээгээд л...Ёстой унаган байдлаар нь тэгж хадгалж байгаа юм уу? Эсвэл үйрээд унахаар нь гаргаад тавих өөр яс зөндөө юм уу? Энэ музейд бэлэг дурсгалын бизнес харин цэцэглэжээ. Динозаврын дэргэд зураг авахуулахгүй гэж даналзаад, ил захидал зарна. Гадныхан ч санаатай санаагүй их зураг дарах юм. Харваас хэн ч хайрлаж хямгаддаггүй юмны /үзмэр биш шүү/ зургийг нь авсан ч яадаг юм бэ больсон ч яадаг юм гэдэг биз дээ.
Энэ музейд та нүүрэнд нь гайхсан шинж илэрхий хүмүүстэй олон тааралдана. Тэд гайхамшигтай музейн үзмэрийг хараад амаа ангайгаагүй бөгөөд юу үзэх гээд, юу үзээд байгаагаа ойлгоогүй учир амаа ангайдаг юм шүү. Гарахын түүс хүүдээ худал хэлж мөхөөлдөсөөр хуурч гадагшлав. Хүү минь том болохоос өмнө энэ бүхнийг өөрчлөх юм хуна. Тэгэхгүй бол тэр биднийг л шоолно. 2009/06/29

No comments:

Post a Comment