Thursday, December 23, 2010

байгалийн музей

Байгалийн түүхийн музей гэж...


Хэд хоногийн өмнө элдвийн сонин сайхан юм үзэх санаатай ганцаархнаа гэрээсээ гарлаа. Гадаа ч сайхан гэж жигтэйхэн. Хотын төвөөр жаал хэсэж байгаад байгалийн түүхийн музей үзмээр санагдаад яваад орлоо. Урьд нь нэг хүнээс 1000 төгрөг л авдаг байсан чинь одоо 2500 төгрөг авдаг болчихож. Хүүхэд 500 төгрөг гэнэ ээ. Гадаад хүн 3000 гэж байх шиг. Аймар шулж байгаан шүү. Гадаад орнууд чинь иргэдэдээ музейгээ үнэгүй үзүүлдэг юм билээ ш дээ. Тэгсэн манайх юу вэ? Хүн бүрийг шулаад л. Бүх хүнээ байг гэхэд ядаж хүүхдүүдийг үнэгүй оруулах хэрэгтэй ш дээ. За тэгээд эхний танхимаар нь орлоо. Хэдэн амьтад байна аа. Хулгана зурам баавгай гээл байна аа байна. Гэхдээ амьтад нь жаахан цөөрсөн харагдсан. Тайлбарлагч гэж хүн энэ музейд алга аа. Хүмүүс юу ч мэдэхгүй зүгээр л үзэж харж байгаад  явчих юм. Энэ жаахан хэцүү санагдсан шүү. Дараагийн танхимаар нь орлоо. Нөгөө л нэг танил динозавр тарбозавр эд нар. Яс мас нь их муудсан харагдсан. Жаахан өнгөлж будаж болоогүй юм байх даа. Будаг өнгөлөгч эд нар нь олдоогүй юм уу хаашаа юм. Ядаж нөгөө ооны реклам дээр гардаг шиг оогоор гялалзтал нь зүлгэчихгүй яасан юм бол. За тэгээд дараа дараагийн өрөөгөөр нь орж явсаар нэг мэдсэн дуусчихжээ. Ийм хурдан дуусчихлаа гэж үү? гэж би өөрийн эрхгүй асуусан шүү. Миний багад үзээд барахгүй их үзмэртэй байсан юм даа. Тэгсэн одоо зүгээр л үзмэр нь цөөрчихөж. Арай л дэндүү гэж хэлэх ч багадмаар. Зүгээр л өрөвдлийн царайтай юм болчихсон байна лээ.

Байгалийн түүхийн музей

Байгалийн түүхийн музей шүү дээ” Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах


Саяхан даа хүүгээ дагуулаад хөгжин ургаж буй бяцхан тархинд нь бага ч болов шинэ сонин нэмэх гэж байгалийн түүхийн музейг зорилоо. Яахав гаднаасаа бол музей юм. Үүдэн дээр 2500 төгрөг хураалаа. Харуулын залуу баруун гар тийшээ эргээд яв гэж байна. Энэ залуу харуул юм уу тайлбарлагч юм уу? Харамсалтай нь надаас 2500 төгрөг авахаа л бодсон музейн ажилтан үүнд хариулсангүй. Манайхан хүнээс мөнгө авч байж инээж хөхрөн тэвэрдэггүй юмаа гэхэд аятайхан мишээчих сэтгэлгүй “дуракууд”.

Гадагшаа дотогшоо явж янз бүрийн Ланд лэндэд орж чадахгүй бид нар л тийшээ нь хүүхэд шуухдаа чирэн бөөн юм болон байж төлбөр төлснөөр, тэд хүүхэд шуухдаа тэжээж байгаа гэдгээ ойлгохгүй юмаа. Манай энэ янз бүрийн ардчилал, хүний эрх, авилгал, тэнэмэл хүүхэд багасгах, засаглалыг сайжруулах нэртэй төслүүдийн оронд хэрэглэгчтэй харилцах төсөл хэрэгжүүлвэл ээ дээ энэ улс орон ямар өнгөлөг, ямар гэрэл гэгээтэй харагдах бол. Тэгтэй тэргүй авилгачид хусахаас хойш ядаж инээж байгаад хусдаг болговол улс орон гоё болно доо. Тэгэхгүй бол тэд эрийн сайндаа томорч, тоолдог хэдэн цаастай болчихсон юм шиг биднийг ярвайн харж загнадаг учир ийн бодов. Хөөрхий над руу инээмсэглээгүй тэр тасалбар борлуулагч авгайд би юм санаагүй ээ. Ажилчиддаа аятайхан ч түшлэгтэй сандал аваад тавьчих сэхээгүй тэр даргыг нь л өрөвдлөө. Өөрөө өдрийн хэдхэн цагт ямар том диван шиг сандал дээр “хэвтдэг” бол? Тэгтэй тэргүй хөөрхий тэр авгай инээх гээд ярвайх болно биз.

За цааш зүглэтэл, бурхан минь энэ чинь юун амбаар вэ? Гэсэн асуулт өөрийн эрхгүй амнаас унав. Өөрөө мэдэлгүй чангаар хэлчихэж. Хажууханд явсан нөхөр намайг хөдөөнийх гэж бодсон бололтой, энэ чинь байгалийн түүхийн музей шүү дээ гэж байна.

Больж үз. Үс, арьс, хайрс нь халцарсаныг нуух гээд албаар цэнхэр ногоон бүдэг гэрлээр “шүршсэн”, муухан дэлгүүрийн лангуунаас долоон дор шилэн, хөнгөн цагаан /одоо ийм хаалт хийлгэе гэвэл 100 айлын бацаанууд намайг доромжиллоо гэх биз/ хаалтнууд, солонгосоос бэлэглэсэн гэх “пиавран” далайн амьтад /бараг зах дээр тэрнээс гоё тоглоомнууд байгаа даа/, цаашлаад хаана юу яагаад багаа нь мэдэгдэхгүй, учир начир нь олдохгүй байрлалууд. Жишээ нь: баахан загас үзэж явтал хаалганы дэргэд хөвчийн бор гав ганцаархнаа шилэн хаалтны цаана зогсож байна гээд л бодчих. динозаврын заалны үүдэн дээр зээр гөрөөс бас нэг шувуу мэдэхгүй ээ баахан хэрэм ч нэг бутан дээр ч байх шиг. Нэртэйгээр нь тэр баавгайгаа Америкийн годзилла баавгай болгоод аманд нь загас зуулгачихгүй. Шал нь эрт өлгийн эд зүйлд тооцогдохоор өнгө нь мэдэгдэхгүй болчихсон хулдаас. Анх өнгө өнгийн байсан юм шигээ. Би нэг зүйлийг маш их гайхаад л...

Энэ гадагшаа авч явж үзүүлээд хэдэн доллар олдог үлэг гүрвэлийн үлдэгдлүүд /тарбозавр, ноцолдож байгаад үхсэн хоёр гүрвэл гэх мэт/ уг нь түүхэн дурсгал, бүр маш ховор дурсгал мөн байлтай. Тодорхой температур, чийг гэх мэтээр хадгалах горимтой баймаар...Тэр “ажиллаж” олсон мөнгөөр нь арай орчин үеийн вакуум аквариум /вакуумдах гэж скотчидсон биш шүү/ аваад өгөхгүй юмаа. Цонхнууд нь онгорхой. Салхи үлээгээд л...Ёстой унаган байдлаар нь тэгж хадгалж байгаа юм уу? Эсвэл үйрээд унахаар нь гаргаад тавих өөр яс зөндөө юм уу? Энэ музейд бэлэг дурсгалын бизнес харин цэцэглэжээ. Динозаврын дэргэд зураг авахуулахгүй гэж даналзаад, ил захидал зарна. Гадныхан ч санаатай санаагүй их зураг дарах юм. Харваас хэн ч хайрлаж хямгаддаггүй юмны /үзмэр биш шүү/ зургийг нь авсан ч яадаг юм бэ больсон ч яадаг юм гэдэг биз дээ.
Энэ музейд та нүүрэнд нь гайхсан шинж илэрхий хүмүүстэй олон тааралдана. Тэд гайхамшигтай музейн үзмэрийг хараад амаа ангайгаагүй бөгөөд юу үзэх гээд, юу үзээд байгаагаа ойлгоогүй учир амаа ангайдаг юм шүү. Гарахын түүс хүүдээ худал хэлж мөхөөлдөсөөр хуурч гадагшлав. Хүү минь том болохоос өмнө энэ бүхнийг өөрчлөх юм хуна. Тэгэхгүй бол тэр биднийг л шоолно. 2009/06/29

Монголын музей

Монголын музей  
Зуны дэлгэр цагаар манай улсад ирэх жуулчдын тоо эрс нэмэгддэг. БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар өнгөрсөн сард 45 мянга гаруй жуулчин Монголд ирсэн гэсэн тоо гарчээ. Манай улсад ирсэн жуулчид ихэвчлэн хөдөөгийн үзэсгэлэнт байгальд аялах сонирхолтой байдаг ч нийслэл хотноо үзэх зүйл ч багагүй бий. Эдгээрээс хамгийн их сонирхдог нь музей юм. Нийслэл хотноо нийт 36 музей байдаг бөгөөд үүнээс 12 нь төрийн мэдлийнх юм. Эдгээрээс монголын төдийгүй төв азийн байгалийн түүхийг өгүүлсэн Байгалийн түүхийн музей,Монгол үндэсний угсаа гарвал,соёл уламжлал,ёс заншлын тухай арвин баялаг үзмэртэй Үндэсний түүхийн музей,шарын шашны түүх, ёс, уламжлалыг бүрэн харж болох  Чойжин ламын сүм музей,эрт эдүгээгээс эхлээд өнөө цагийн монголын урчууд, уранбарималч, уран зураачдын сонгомол бүтээлийн дээж хадгалагдан буй Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монгол сүүлчийн богд,1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний манлайлагчдын нэг, хэмжээгүй эрхэт эзэн хаан агсан Богд хааны ордон музей гадаадынхны сонирхлыг ихээхэн татдаг юм.

байгалийн үзмэр

3.Баянхонгор аймаг:
Байгалын үзмэр:
  • Шаргалжуут
  • Орог нуур
  • Их богд уул
  • Говийн их дархан газар
  • Бөөн цагаан
  • Галуутын хавцал
  • Холбоолж нуур
  • Аргалант уул
  •  Зуун модны баян бүрд
  • Эхийн голын баян бүрд
  • Ногоон цав
  • Дөш уул
  • Газрын хагархай
  • Адгын цагаан нуур
  • Олон нуурын хөндий
  • Дөш толгой
  • Байдраг
Түүх соёлын үзмэр:
  • Түйн балгас
  • Бичигт хад
  • Хийдийн дугуй туурь
  • Хөх нуур
  • Шатар чулуу
  •  Амарбуянтын хүрээ
  • Хачин ламын сүм
  • Ламын гэгээний хийдийн туурь
  • Лигийн цагаан агуй
4. Булган аймаг:
Байгалын үзмэр
  • Булган уул
  • Уран тогоо
  • Хөгнө уулын БНЦ
  • Хануйн рашаан
  • Сэлэнгэ мөрөн
Түүх соёлын үзмэр
  • Цогтын цагаан балгас
  • Хар Бухын балгас
  • Чин толгойн балгас
  • Байбалык хотын туурь
  • Моюунчурт зориулсан гэрэлт хөшөөний бичээс
  • Далх Бандид гэгдэх хүн чулуу
  • Эрдэнэ хамын хийд
  • Майдар голын хөндийд орших цагаан суваргын туурь
  • Лигшид Донгайлин хийд
  • Тамгын толгойд орших Хатанбаатар Магсаржавын дуулгат бунхан
  • Хөгнө хааны өвгөн их бага хийдийн туурь
  • Сүүжийн давааны түрэг бичээс
5. Говь-Алтай аймаг:
Байгалын үзмэр:
  • Эрээн нуур
  • Тонхил нуур
  • Сутай уул
  •  Говийн их дархан газар
  • Хасагт хайрхан ТХГН
  •  Бурхан буудай БЦГ
  • Алаг хайрхан БЦГ
  • Ээж хайрхан БДГ
  • Шарга манханы БНЦ
  • Цагаан гол
  • Шаргын говь
  • Алаг нуур
  • Монгол элс
  • Завхан гол
  •  Тайшир
Түүх соёлын үзмэр:
  • Хяр хараачийн булш
  • Сүмийн дэнгийн хүн чулуу
  •  Тоосготын хүн чулуу
  • Цагаан голын хадны зураг
  •  Чандмани уулын овоо бунхан
  • Дунд нуурын буган хөшөө
  • Тамчийн бэлчрийн хүн чулуу
6. Говь-Сүмбэр аймаг:
Түүх соёлын үзмэр:
  • Зараагийн өврийн хүн чулуу
  • Чойрын түрэг бичээс
7. Дархан уул аймаг:
Түүх соёлын үзмэр:
  • Цантын эртний хотын туурь
  •  Шарын голын зосон зураг
  • Бичигт хошууны хүйтний голын бичээс
8. Дорноговь аймаг:
Байгалын үзмэр
  • Эргэлийн зоо ТХГН
  • Их нарт ТХГН
  • Цонжийн чулуу
  • Сүйхэнтийн чулуужсан ТХГН
  • Бага богд уул
  • Бүрдэн булаг
  • Далантүрүүгийн рашаан
  • Халзан уулын рашаан
  • Чойрын богд уул
  • Сэнжит хад
  •  Говийн бага дархан газар
  • Загийн усны хоолой
Түүх соёлын үзмэр:
  • Данзанравжаагийн музей
  • Хамрын хийд
  • Дулааны говийн шинэ чулуун зэвсгийн дурсгал
  •  Цувьраагийн хийдийн туурь
  • Ар улааны хүн чулуу
  •  Хөшөө ухаагийн дурсгал
  • Олон байшингийн хэсэг
9. Дорнод аймаг:
Байгалын үзмэр
  • Дорнод монголын ДЦГ
  • Нөмрөгийн ДГ
  • Монгол дагуурын ДГ
  • Яхь нуурын БНЦ
  • Угтам уулын БНЦ
  • Онон Балжийн БЦГ
  • Сангийн далай нуур
  • Их ташгай нуур
  • Улз гол
  • Хөх нуур
  • Хайчийн цагаан нуур
  •  Сүмийн нуур
Түүх соёлын үзмэр:
  • Их бурхант
  • Хэрлэн барс хот
  •  Тогоон төмөр хааны барс хот
  • Чойбалсан хот орчмын бүлэг булш
  • Булган сумын Норовлингийн овоо
  • Чингисийн далан
  • Тамсаг булаг ширгэсэн нуурын орчим орших шинэ чулуун зэвсгийн үеийн суурин
  • Ялалтын авдар хөшөөний цогцолбор
10. Дундговь:
Байгалын үзмэр
  • Бага газрын чулуу
  • Сүм хөх бүрд
  • Ар бүрдний элс
  • Загийн усны хоолой БНЦ
  •  Зоргол хайрхан ТХГН
  • Харын нуур
  •  Өөш манхан
  •  Дэл уул
  • Цагаан суварга
  • Дэлгэрхангай уул
  •  Барьхамбын рашаан
  •  Ярх уул
  • Хараат уул
  • Их газрын чулуу
Түүх соёлын үзмэр:
  • Цогт хунтайжийн бичигт хад
  • Үнстийн хийдийн цогчин дугана
  •  Мотод толгойн сүг зураг
  •  Угтаал сангийн далай хийд
  •  Хошуу хийдийн туурь
  • Бичигт хад
  • Сүм хөх бүрдийн балгас
11. Завхан аймаг
Байгалын үзмэр
  • Отгон тэнгэр
  • Оломт нуур
  • Борхийн элс
  • Отгонтэнгэрийн рашаан
  • Аргалантын уул
  • Хомын хоолой
  • Борхиарын элс
  • Баян нуур
  • Ойгон нуур
  • Тэлмэн нуур
  •  Баян зүрхний рашаан
  •  Идэрийн гол
  • Дуут нуур
  •  Алтан элс
12. Орхон аймаг:
13.Өвөрхангай аймаг
Байгалын үзмэр
  • Орхоны хүрхрээ
  •  Хужиртын рашаан
  • Ширээ цагаан нуур
  • Хүйсийн 8 нуур
  •  Хүрэмтийн рашаан
  •  Шурангын цохио
  •  Элсэн тасархай
  • Таацын цагаан нуур
Түүх соёлын үзмэр:
  • Хар хорум хот Мөнгөн мод орчмын байгууламж
  • Эрдэнэзуу хийд
  •  Уйгарын нийслэл хар хот
  •  Хөшөө цайдамын цогцолбор
  • Мойлтын ам
  •  Ширээ цагаан нуур
  • Шанхын хийд
  • Төвхөн хийд
  •  Их богд, Бага богд
  • Чилин хийд
  • Өвгөн суварга
  •  Өвөрхөшөөт
14. Өмнө-говь аймаг:
Байгалын үзмэр:
  • Говь гурван сайхан БЦГ
  • Хонгорын элс
  • Говийн элс манхан
  • Говийн зэрэглээ
  •  Говийн бага дархан
  •   Баян заг
  • Галбын говь
  • Гурван тэсийн хоолой
  • Ноён уул
  • Зулганай
  •  Хэрмэн цав Наран даац
Түүх соёлын үзмэр:
  • Улаан сахиусын хийдийн туурь
  •  Баянбулгын туурь
  •  Цагаан толгойн хийдийн туурь
  •  Дэмчигийн хийдийн туурь
  • Баянзагын суурь Онгийн хийд
15. Сүхбаатар аймаг:
Байгалын үзмэр:
  • Бичигтийн шахаа
  • Хөрөгийн хөндий
  • Талын агуй
  •  Шилийн богд
  •  Агт нь хүрээт Гадас чулуу
  • Ганга нуур
  • Хар ямаат БНЦ
  • Лхачинвандад уул
  • Молцог элс
Түүх соёлын үзмэр:
  • Дарьгангын хүн чулуунууд
  •  Гуулин хотын туурь
  •  Будрын чулуу
  • Алтан овоо
  • Цагаан элгийн хадны зураг
  •  Бага Өлзийтийн монгол булш
  • Егүзэр хутагтын хүрээ хийд
  •  Хавтарын хийдийн балгас
  • Шивээтийн хүн чулуу
16. Сэлэнгэ аймаг
Байгалын үзмэр:
  • Тужийн нарс
  • Буур гол
  •  Ерөө гол
  • Сэлэнгэ мөрөн
Түүх соёлын үзмэр:
  • Амарбаясгалант хийд
  •  Өгөөмөр уулын буган хөшөө
  •  Буурал уулын монгол булшнууд
17. Төв аймаг
Байгалын үзмэр:
  • Горхи Тэрэлж БЦГ
  • Богд хан ДЦГ
  • Хустайн нуруу БЦГ
  • Батхаан БНЦ Нагалхаан БНЦ
  • Хан хэнтий
  • Хагийн хар нуур
  • Асралт хайрхан
  • Янгийн сарьдаг
  •  Естийн рашаан
  • Заан гол
  • Туул гол
  •  Зуун модны төгөл
  • Аржанчивлин рашаан
  •  Зоргол хайрхан
  • Хундаганы рашаан
  •  Өлзийт нуур
  • Их төхөм
  • Бага төхөм
Түүх соёлын үзмэр:
  • Манзуширийн хийд
  •  Гүнжийн сүм
  • Хустайн нуруу
  • Тоньюкукийн бичигт хөшөө
  •  Тэрэлжийн 4-вөлжин хар балгас
  • Бүрхийн 4-вөлжин
  • Сарьдагийн хийдийн туурь
  •  Гуй дов
  • Хүрээт дов
  • Өндөр дов
  • Хүүхэн хонгор уулын хүн чулуу
  • Ноён уулын булш
18. Ховд аймаг
Байгалын үзмэр:
  • Хөх сэрхийн ДГ
  • Ховд гол
  •  Хойд цэнхэрийн агуй
  • Нэвтийн рашаан
  • Хар-Ус нуур
  •  Ботгон хавцал
  • Цамбагарав
  • Мөнххайрхан
  • Ховд гол
  • Баруун хуурайн хотгор
Түүх соёлын үзмэр:
  • Цамбагаравын хадны зураг
  •  Хөшөөтийн хадны зураг
  •  Хонгиотын голын хадны зураг
  •  Чандмань Хар-Үзүүр гэдэг газар орших хадны сүг зураг
  • Сөртийн хөшөө
  • Харуул овоо
  • Ямаан усны хадны зураг
  • Доод -Улханы хүн чулуу
  • Тахилтын хотгорын хүннү булш
  • Гурван цэнхэрийн агуйн хадны зураг
29. Хөвсгөл аймаг
Байгалийн үзмэр:
  • Хөвсгөл нуур
  • Хорьдолсарьдаг уул
  • Даян дээрхийн агуй
  • Хөндлөн Их уул
  • Урандөш уул
  • Намнангын нуруу
  • Олон нууруудын хөндий
  •  Цагаан нуур
  • Сан далай нуур
  • Шавар түрүү
Түүх соёлын үзмэр:
  • Мөнх хааны Эрчүү хотын туурь
  • Гэлэн хүүгийн туурь
  • Жаргалантын дуган
  • Уушигын өврийн буган хөшөө бүхий дурсгал
  • Барт Цохиот
  • Авдрант уулны Түрэг бичээс
  • Бор хужирын голд орших буган хөшөө
20.Хэнтий аймаг
Байгалийн үзмэр:
  • Хар зүрхний хөх нуур
  • Аураг рашаан
  • Рашаан хад
  • Бурхан халдун
  • Онон гол
  • Хан хэнтийн нурууны /ТХГН/
  • Хэрлэнгийн хөдөө арал
  • Дэлүүн болдог
  • Хэрлэн гол
  • Тосон Хулстай нуурын/БЦГ/
  • Онон балжийн савийн /БЦГ/
Түүх соёлын үзмэр:
  • Гүндравлин хийд
  • Сэцэнханы Алтан Жан өргөө
  • Чингис хааны гэрэлт хөшөө
  • Чингисийн хэрмэн зам
  • Өглөгчийн хэрэм
  • Балдан Баравуйнхи хийд / Балдан Бэрээвэн хийд
  • Устын амны дөрвөлжин булш
  • Мөрөн сумын баруун,зүүн хэрэм
  • Хүйтэн хошууны монгол булш
  • Аваргын балгас
  • Гүн бүрдийн хүн чулуу
  • Асгатын 4-н булш
  • Дуурлиг нарсны хүннүгийн үеийн язгууртны булш
21. Увс аймаг
Байгалийн үзмэр:
  • Увс нуур
  • Хархираа Түрэгний уулс
  • Хан Хөхий Хяргас нуур
  •  Үүрэг нуур
  •  Ачит
  • Бүүрэгийн элс
  •  Шаазгай
  • Хар тэрэмсийн рашаан
Түүх соёлын үзмэр
  • Харлаг бэйсийн сүм
  • Зураагийн улаан ахдны зураг
  •  Наранбулагын хадны зураг
  • Жөөжөөгийн хөтлийн хүн чулуу
  •  Хаг хөийн хүрээний дуганууд
  • Цалгарын хийд Да лам Цэрэнчимидийн гэрэлт хөшөө
  • Халхайтын дэнжийн хүн чулуунууд 23.Улаанбаатар
Түүх соёлын үзмэр:
  • Гандантэгчилэн хийд
  • Дамба даржаагийн хийд
  • Гэсэр сүм
  • Дарь-эхийн сүм
  • Мэгжиджанрайсаг
  • Гэр хэлбэрт модон дугана
  • Чин ван Ханддоржийн өргөө
  •  Гачууртын амны хадны зураг
  • Их тэнгэрийн амны хадны зураг
  • Жанжин Сүхбаатарын хөшөө
  •  Хүүхэд Залуучуудын соёл амралтын хүрээлэн
  •  Улсын цирк
  • Зайсан толгой
  • Цэргийн түүхийн музей
  • Монголын байгалын түүхийн музей
  • Богдын ногоон ордон
  • Уран зургийн галлерей
  • Улаанбаатар хотын музей
  • Монголын үндэсний түүхийн музей
  • Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
  •  Монголын үндэсний түүхийн музей
  •  Чойжин ламын сүм музей
  •  Улстөрийн хэлмэгдэгс

музей

Монгол улсын байгалийн түүхийн музей

2010-04-10 11:16

Монгол улсад Yндэсний музей 1924 онд байгуулагдахад эх орныхоо байгалийн олдворын дээжийг тавьж, yзмэрyyдийн yндсэн хэсгийг бyрдyyлснээр Байгалийн музейн суурь тавигдсан байна. Жил тутам yзмэр сан хємрєгєє баяжуулсаар 1956 онд Улсын Тєв Музей одоогийн энэ байранд байгуулагдахад газарзyй, амьтан, ургамал, палеонталогийн олон yзмэртэй байгалийн тасаг болж єргєжсєн байна.
Монгол орны хєгжил, хєгжилтэй орнуудын жишгээр музейг салбарын чиглэлээр тєрєлжyyлэх засгийн газрын шийдвэр 1991 онд гарч улсын тєв музей татан буугдаж 1992 оноос Тєв музейн байранд байгалийн шинэ музейг байгуулахдаа хэтийн хєгжлєєр тэргyyлэх байгалийн тєв музей байлгах, олон улсын хэмжээнд сонирхогдох цар хyрээг бодолцож одон гаригуудын байршил, дэлхийн yyсэл тогтолцоо зэрэг геологийн тyyхийг єргєн утгаар харуулах, дэлхийн голлох бyс нутгийн биологийн онцлогоос yзyyлэх зорилгоор Байгалийн Тyyхийн Музей гэж нэрлэсэн юм.
Байгалийн Тyyх нь дэлхийн їїслээс эхлээд ургамал, амьтан, хyний гарал yyслийг хамарсан асар урт хугацаа буюу 4,7 миллярд жилийн тyyхэн процесийг хамардаг бєгєєд манай музей эдгээр yйл явдлын хураангуйг yзмэрээр тодотгон харуулж хyмyyсийн оюуны мэдлэгт нэмэрлэж сурталчилдаг тул цар хyрээ, харуулах yзyyллэгээрээ аугаа том yйл явдлыг илэрхийлдэг юм.
Тус музейн yзмэрийн бyтэц бyрэлдэхyyн нь:
- монгол орны газарзyй, эртний галт уулс, тэндээс
yyссэн чулуулаг
- Дэлхийн yyсэл, сансар судлал, солирууд
- Геологийн тyyх, эрдэс, ашигт малтмалын зyйлс
- Эртний болон орчин yеийн ургамал судлал
- Эх газрын амьтны аймаг /хєхтєн, шувуу, загас,
шавьж, мєлхєгчид, хоёр нутагтан/
- Нэн эртний амьтан, ургамал /палеонталоги/
- Хyний гарал, yyслийн хэсэг

http://www.mongolweb.net/travelnews/images/stories/musei/Baigal-2.jpg 
Музейн хамт олон yзмэр, сан хємрєгєє баяжуулсаар yзвэрийн танхимуудаа сэргээн шинэчилж, тохижолт соёлжилтыг байнга сайжруулснаар гадаад, дотоодын олон мянган yзэгчдийн сонирхолыг татаж, урин дуудах чадвартай музей болж чадав.
40 танхим бyхий 2700 квм талбайтай, yзвэрийн маршрут 1,5 - 2,0 цаг гаруй yргэлжилдэг, 12000 yзмэртэй, жилд 50 гаруй мянган yзэгчид yздэг Монгол улсын томоохон музейн нэг боллоо.
Тус музей нь байгалийн тyyх, тyyний yзэгдлyyдийн хєдєлгєєн, хєгжлийг yзэгчдэд онолын судалгаагаар болон биет байдлаар танилцуулдаг сургалт, сурталчилгааны чиглэлтэй музей юм.

музейн үйл ажилгаа

ораор