Thursday, December 23, 2010

байгалийн түүх

Байгалийн дурсгал гэдэг нь сав шим ертөнцийн элдэв үзэгдлийн нөлөөгөөр үүсч бий болсон бөгөөд эрдэм шинжилгээний хувьд гойд сонирхол татам хосгүй ховор зүйлс байдаг Энэхүү байгалийн дурсгалт зүйлсийг үзмэр хэлбэрээр хадгалж олонд таниулж байдаг музей бол Байгалийн түүийн музей юм. Байгалийн т\үхийн музей нь 1924 онд 200 орчим үзмэртэй байгуулагдаж улс орныхоо байгалийн олдвор дээжийг тавьж үзмэрүүдийн үндсэн хэсгийг бүрдүүлонээр суурь нь тавигджээ.
Удаан хугацааны турш үндэсний түүхийн музейн салбар байснаа 1992 онд Байгалийн түүхийн музей , Үндэсний түүхийн музей гэж хоёр салсан. Музейн хамт олон үзмэр сан хөмрөгөе баяжуулсаар үзмэрийн танхимуудаа сэргээн шинэчлэж, тохижилт соёлжилтыг нь байнга сайжруулснаар гадаад дотоодын олон мянган үзэгчдийн сонирхлыг татах үйл ажиллагаа тогтворжсоноор одоогийн байдлаар 2700м2 талбай бүхий үзмэрийн 10 танхимтай. Үзмэрийн маршрут 1.5-2 цаг үргэлжилдэг. 1500 орчим үзмэртэй. Жилд 50.000 гаруй үзэгчдэд үйлчилдэг монгол улсын томоохон музейнүүдийн нэг юм.

No comments:

Post a Comment