Thursday, December 23, 2010

байгалийн музей

Байгалийн түүхийн музей гэж...


Хэд хоногийн өмнө элдвийн сонин сайхан юм үзэх санаатай ганцаархнаа гэрээсээ гарлаа. Гадаа ч сайхан гэж жигтэйхэн. Хотын төвөөр жаал хэсэж байгаад байгалийн түүхийн музей үзмээр санагдаад яваад орлоо. Урьд нь нэг хүнээс 1000 төгрөг л авдаг байсан чинь одоо 2500 төгрөг авдаг болчихож. Хүүхэд 500 төгрөг гэнэ ээ. Гадаад хүн 3000 гэж байх шиг. Аймар шулж байгаан шүү. Гадаад орнууд чинь иргэдэдээ музейгээ үнэгүй үзүүлдэг юм билээ ш дээ. Тэгсэн манайх юу вэ? Хүн бүрийг шулаад л. Бүх хүнээ байг гэхэд ядаж хүүхдүүдийг үнэгүй оруулах хэрэгтэй ш дээ. За тэгээд эхний танхимаар нь орлоо. Хэдэн амьтад байна аа. Хулгана зурам баавгай гээл байна аа байна. Гэхдээ амьтад нь жаахан цөөрсөн харагдсан. Тайлбарлагч гэж хүн энэ музейд алга аа. Хүмүүс юу ч мэдэхгүй зүгээр л үзэж харж байгаад  явчих юм. Энэ жаахан хэцүү санагдсан шүү. Дараагийн танхимаар нь орлоо. Нөгөө л нэг танил динозавр тарбозавр эд нар. Яс мас нь их муудсан харагдсан. Жаахан өнгөлж будаж болоогүй юм байх даа. Будаг өнгөлөгч эд нар нь олдоогүй юм уу хаашаа юм. Ядаж нөгөө ооны реклам дээр гардаг шиг оогоор гялалзтал нь зүлгэчихгүй яасан юм бол. За тэгээд дараа дараагийн өрөөгөөр нь орж явсаар нэг мэдсэн дуусчихжээ. Ийм хурдан дуусчихлаа гэж үү? гэж би өөрийн эрхгүй асуусан шүү. Миний багад үзээд барахгүй их үзмэртэй байсан юм даа. Тэгсэн одоо зүгээр л үзмэр нь цөөрчихөж. Арай л дэндүү гэж хэлэх ч багадмаар. Зүгээр л өрөвдлийн царайтай юм болчихсон байна лээ.

No comments:

Post a Comment